Сенатор асан Жанлука Феррара РИА Новости агентлагт “Италийн сөрөг хүчний “5 одны хөдөлгөөн” Украинд барууны зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж, мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхийн төлөөх байр сууринаас Европын парламентад үг хэлэхээр төлөвлөж байна гэж  ярьжээ.

Италийн төв хэсэгт орших тойрогт Европын парламентын суудлын төлөө өрсөлдөж буй улстөрч “Европын парламентад Укрианд байнга зэвсэг илгээхийн эсрэг зогсох бусад хүчнүүд бий болно гэж найдаж байна. Энэ нь ямар ч шийдэлд хүргэхгүй. Орос бол асар том улс, түүнийг ялах тухай бодох ч хэрэггүй” гэж хэлсэн байна.

Түүний хэлснээр, Европ ирээдүйд Хятад, АНУ-ын сөргөлдөөний нөхцөлд бие даасан үүрэг гүйцэтгэх боломжтой “чөлөөт улс төрийн нэгдэл” болох ёстой аж. Феррара “Өдгөө Европ ‘НАТО-гийн байр суурь руу хэт хазайж’ байгаа бөгөөд ‘хоёр төмөр хөлөг онгоцны хоорондох шавар ваар’ болох эрсдэлтэй3 гэж тэмдэглэжээ.

Италийн нэр дэвшигч “Бид дэлхийн III дайнд хүргэж болзошгүй энэхүү мөргөлдөөнийг улам хурцатгах биш, харин яриа хэлэлцээ, хэлэлцээрийг дэмжиж байна. Бид бүгдээрээ Пап лам Францискийн хэлсэн дипломат арга замыг олохын төлөө байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу