УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлаар “зовлон үзсэн чавганц”-ын хувьд хэдэн санал хэлье. Бид ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид. Гэтэл ард түмнийхээ мэдэх эрхийг их боогдуулж байна. 

Өнгөрсөн жил бас зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж орж ирсэн. Улс орон даяар гэмтэй хулгайч гээд л хэдэн хүнийг зарладаг. 

Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Гэтэл буруу жишиг тогтож байна. Хуулийн байгууллагад болон УИХ-д итгэх иргэдийн итгэл уналаа. Хэн нь гэмтэй, хэн нь гэмгүйг хууль хяналтын байгууллага тогтоож чадахаа больчихсон юм биш үү, дарга нар нь захиалга өгөөд хуулийнхан даалгавраар ажилладаг болчихсон юм биш үү гэж иргэд ярьж байна. Гэмтэн гэж хэдэн хүний нэрийг зарлачихаад, УИХ хаалгаа хаагаад хаалттай хуралддаг горимоо өөрчилмөөр байна. Хэн чинь хулгайч вэ гэдгийг ил тод ярья. Энэ зөвхөн МАН-ынхны “тоглоом” биш байна. Улс орны хувь заяагаар тоглосон “тоглоом” болох вий” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу