Төв банк 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн дотор багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулга хийхээр шийдвэрлэсэн.

Энэ нь Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.

Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Монголбанк 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байгаа бөгөөд иргэддээ зээлийн мэдээллийн лавлагааг 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс авахыг мэдэгдэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу