“Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын маш чухал хэсэг болох Агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1175 метр, урд амын нэвтрэлт 1131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууссан байна.

Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын амууд дэлхийн хамгийн том босоо амуудад зүй ёсоор тооцогдож буй юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаар оруулах, гаргах үүрэг гүйцэтгэх ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломж бий болгож байгаа ажээ.

Дашрамд дурдахад, “Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд нийт 11,015,411 ширхэг мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэсэн байна.

“Оюу толгой” компани 2021 оны арваннэгдүгээр сард нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авсан.

Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд 2022-2023 онуудад нийт 11,015,411 ширхэг мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэсэн ба тайлант хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хариуцлагатайгаар биелүүлж 10,964,877 ш мод тарих ажлыг гүйцэтгэсэн байна. Үүнээс:

  1. Ойжуулалтын ажлын хүрээнд 190,785 ширхэг модыг ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах гэсэн 3 үндсэн чиглэлийн хүрээнд тарьсан байна.
  2. Нийт 10,774,092 ширхэг мод тарьсантай дүйцэхүйц ажлыг хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулжээ.

Д.ТУЯА

2 САНАЛ

  1. Сургууль цэцэрлэг хотжилтоо байгуулаачээ, олон гэр бүл салах шалтгаан болж байшдээ

  2. Эрдэнэтээс олон дахин их нөөцтэй , Оюутолгойг ухагч нараа хот байгуулаач . Хэдэн түр байрлах хөөсөнцөр хавтан оромж , олборлож дуусаад хаяд явна шүү . Баялгаа үнэгүй шахуу зөөлгөж байж , баярлаад байх юм тэнгүүдээ . Хурдан ухуулж дуусах нь гэж баярлаад сүйд .

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу