Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэгээн ертөнц цэцэрлэгийн 10 дахь удаагийн төгсөлтийн баяр тавдугаар сарын 26-ны өдөр болсон юм. Арав дахь хавартаа бяцхан үрсээ амжилттай төгсгөж, тайлан тоглолтоо хийж буй багш, сурагчдын өхөөрдөм тоглолтоос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Тайлан тоглолт гэхээр цэцэрлэгийн багачуудад хүндэдсэн мэт сонсогдож болох юм. Сургуулийн өмнөх боловсролыг амжилттай эзэмшиж, эцэг эхдээ юу сурснаа үзүүлэх энэхүү арга хэмжээг тус цэцэрлэгийн хамт олон арван жилийн турш амжилттай зохион байгуулсаар иржээ.
Гэгээн ертөнц цэцэрлэг балет суурьтай, уран зураг, төгөлдөр хуур, бүжиг, шатар, даам, СӨБ-ын ерөнхий хичээлийн хөтөлбөртэй. Боловсролын тэргүүний ажилтан Ч.Ариунтуяа 2014 онд уг цэцэрлэгийг үүсгэн байгуулжээ. Өдгөө нийслэлийн Хан-Уул дүүрэгт гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тоглолт болох “Ган зам” паласын үүдэнд бид 30 минутын өмнө ирлээ. Энэ үеэс цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд тал талаас цугларч эхлэв. Аав, ээжтэйгээ цуг цэцэрлэгээсээ сандал бас бус зүйлсийг зөөцгөөж харагдана. Аав, ээжүүд ч ялгаагүй хэрэндээ л тоглолтын бэлтгэлд тусалж байлаа. Хүүхдийнхээ эрдмийн их аяны анхны шатыг алхуулж байгаа баярт мөч учир бүгд л сэтгэлээсээ инээмсэглэнэ.
Тайзны арын өрөөнд хэдийнэ тоглолтын бэлтгэл эхэлжээ. Энд 15 орчим багш 120 орчим хүүхэд байх аж. Багш нар үүнд түүртэх зүйл огтхон ч үгүй. Тоглолтын гаралтад тааруулан хувцас хэрэглэлийг бэлдэж тавиад, хүүхдүүдээ тойруулан ярилцаж харагдана.
Өмнөх жилүүдийн төгсөлтийн тоглолтод гурван салбарын 300 гаруй хүүхэд оролцдог байснаас энэ удаад тус тусад нь хийхээр зохион байгуулсан нь энэ аж.

Энэ удаагийн тоглолт хоёр цаг орчим үргэлжиллээ. Бяцхан хүүхдүүдийн урлагийг мэдрэх мэдрэмжийг харж зогсох дэндүү хайр хүрэм. Зарим үед хөдөлгөөнөө мартчих шиг боллоо гээд ажвал угаас тийм хөдөлгөөнтэй бөгөөд аяа сонсох гэж, зарим нь нүдээ аньсан харагдана.

Гэртээ 3-4 хүүхэдтэй байхад л тэсгэл алдмаар үеүд бидэнд тулгардаг. Тэгвэл эмх цэгцтэй суулгах байтугай тайзан дээр бүрэн хэмжээний тоглолт хийж, дараагийн үзүүлбэрийн дараалалд орж, хувцсаа бэлдэцгээж байгааг нь харахад үнэхээр биширмээр.
Бага, дунд ангийн сурагчид биш, цэцэрлэгийн багачууд ингэж дуулж бүжиглэж байгааг харсан хэний ч хайр хүрч, нулимс цийлгэнэхгүй байхын аргагүй.

Энд багшийн арга барил тодоос тод харагдана. Цэцэрлэгийн багш гэх мэргэжил ямар их ур чадвар, авьяас, тэвчээр шаарддагийг ойлгуулсан юм.

Мөн тоглолтыг илүү чимсэн нэгэн сайхан хэсэг бол багш, хүүхдүүд хамтран бүжиглэсэн олон ястны бүжиг байлаа. Цоглог хэмнэлтэй, чөлөөтэй хөдөлгөөнтэй эл бүжгийг хүүхдүүд яг таг алдалгүй хийх ба багшийгаа дэргэдээ байгаад санаа амрах шиг улам цоглог, өөртөө итгэлтэй бүжиж байсан юм. Үлгэр дуурайлал, сурган хүмүүжүүлэх арга ухааны нэгээхэн хэсэг энэ буюу.

May be an image of text

Тэд үндэсний бүжиг, дуугаа чадамгай сураад, зүгээр нэг дуулж, бүжиглэх биш, зохиомжид оруулан жүжиглэж байх юм. Яг энэ байдлаар бусад баяр тэмдэглэлт өдрүүдэд (шинэ жил, наадам, төгсөлтийн баяр, алтан намар, цагаан сар гэх мэт) ч бэлтгэн, толилуулдаг аж. Эцэг эхчүүд тоглолтод үнэхээр сэтгэл хангалуун байгаа нь харагдана.
Чөлөө завгүй өдөр тутмын амьдралд үр хүүхдийг нь ийнхүү хүмүүжүүлж, бэлтгэж өгсөнд талархаж буйгаа ч илэрхийлж байлаа. Үндэсний өв соёлоо танин мэдэж, урлаг гоо зүйн суурьтай болж хүмүүжсэн хүүхдүүд ирээдүйн өнгийг тодорхойлох нь гарцаагүй. 

А.БАЯР

5 САНАЛ

  1. Uneheer huuhduudee gesen setgeltei chadvarlag daichin bagsn nar bdg snuu tsag horom.buriig ur duntei unguruudug

  2. Үнэхээр хүүхдүүдээ гэсэн хамт олон байдаг. Хүүхдүүдэд чанартай боловсрол мэдлэг мэдээлэл түгээхийн тулд удирдлагын санал санаачлага хамтын ажиллагаа маш ихээр нөлөөлдөг. 2014онд байгуулагдсан гэхээр 10жилиийн туршлагатай хамт олон. Удирдлага багш ажилчид бүх бяцхан шавь нарт нь амжилт бүтээл баярыг бахдан хүргэе.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу