“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байгаа талаар Хөвсгөл аймгийн Шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тус аймгийн Спортын ордонд үргэлжилж байгаа аж.

Шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, хохирогч нарын өмгөөлөгч 7, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 19 ажиглагч шүүх хуралдаанд оролцож буй юм.

Сануулахад, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс Мөрөн” ХХК иргэдээс 300 орчим тэрбум төгрөг татаж, өнгөрсөн хавар дампуурснаа мэдээлсэн. Тус аймгийн иргэд өнөөдрийг хүртэл оруулсан мөнгө авч чадаагүй хохироод байгаа юм. Нийт 2500 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум төгрөгөөр хохирсон гэсэн тооцоо гарчээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу