Өнөөдөр (2024.06.05) болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ:

“Чингис хаан” үндэсний музейд “Монгол-Вьетнамын харилцаа: Түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хурал болно.

10.0 ЦАГТ: 

МҮХАҮТ-д “Монгол, Куба улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” уулзалт болно.

14.00 ЦАГТ:

Чойжин ламын сүм музейд “Тэгш хүртээмжтэй музей-2024” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөрлөг болно. Утас: 9829-9827.

БУСАД

-“Аюуд тауэр”-т “Сонгуулийн үед мэдээллийг нягтлах нь” сэтгүүлч, ХМХ болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, идэвхтнүүдэд зориулсан сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу