УИХ-ын хаврын чуулганы отгон нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлэхдээ “Сүүлийн үед, сонгуулийн өмнө айдас бий болгож байна. Бизнесийнхнийг барьж хорьдог, дансыг нь хаадаг юм яваад эхэллээ.

Бизнес эрхлэгчдийг улс төртэй, намтай, даргатай хамтар, үгүй бол бизнесийг чинь хаана гэдэг дарамт шахалт явж байна. Өнгөрсөн гурван жилд бизнес эрхлэгчдийг шулж амьдарлаа.

Сүүлийн гурван жилд ААН, иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Манай улсын орлогын 92.9 хувь зөвхөн татварын орлого. Бизнесийнхнийг шулж амьдарчихаад, яагаад дарамтлаад байдаг юм бэ. Үүнийгээ болих хэрэгтэй.

Бас сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулж байна. Хаалтын гэрээ хий гэнэ, үгүй бол барьж хорьдог. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн улсын нууцад хамаарахыг хаалттай хийгээд, бусдыг нээлттэй хийхийг шаардаж байна” гэв.

Ногоон автобус, ашигт малтмалын сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганы өнөөдөр (2024.06.05) өндөрлөнө. Өнөөдрийн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу