Хан-Уул дүүрэг, 22-р хороо, (ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх) авто замыг зургаадугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Тус ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
May be an image of map, road and text

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу