Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээ”-нд тус тус гарын үсэг зурсан юм.

Уг ажиллагаанд ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун, Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн нар болон бусад арван арилжааны банкны удирдлагууд оролцсон юм.Мөн нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны сайд Х.Болчулуун хэлэхдээ:

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдсэн.  Энэ хүрээнд 1,7 их наяд төгрөгийг зарцуулна.  Зөвхөн 2023 онд гэхэд хүнс үйлдвэрлэгч , газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхлэгчдэдээ 985 тэрбум төгрөгийг олгохоор болсон. Монгол банк арилжааны бусад банкнуудтай хамтарч хэрэгжүүлнэ. Жилийн 5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг олгоно.

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132 тэрбум,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342 тэрбум,
  • Хүнсний үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 500 тэрбум,
  • Зоорь, агуулах байгууламжид 90 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээлүүдийг олгоно.  30 жилд анх удаа газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэлд зориулж ихээхэн хэмжээний зээл олгож байгаа явдал юм. Дотоодын бүтээгдэхүүнээ бүрэн үйлдвэрлэхэд  томоохон түлхэц болно гэж үзэж байна “ гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу