Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өчигдөр (2024.06.05) хуралдах байсан ч УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхтэй давхцсан тул нэг өдрөөр хойшлуулсан юм. Улмаар өнөөдөр (2024.06.06) хуралдаж байна.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, 

  • “Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаар,
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар /Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний талаар/,
  • “”Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл /Сүмбэр-Рашаан, Архашаат-Хавирга боомт/ зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу