Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдөр Австри улсын Вен хотноо зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эвслийн 24 дэх удаагийн бага хурал”-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал, Гадаадын иргэн, харьяатын газрын улсын байцаагч Г.Хосбаатар нар оролцлоо.
May be an image of 2 people and text that says 'BESEKY Mongolia'
Бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орон, олон улсын байгууллагын 270 орчим төлөөлөгч оролцож, 2023-2024 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцлаа.
May be an image of 4 people and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу