Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийярто “Украины асуудлаарх хэлэлцээг одоо л эхлүүлэх ёстой. Тулааны талбарт мөргөлдөөн дуусахгүй” гэж хэлжээ.

Тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF)-ын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид энх тайвныг аль болох хурдан тогтоох ёстой гэсэн байр суурьтай байна. Украины асуудлаарх энхийн хэлэлцээг эхлүүлж, даруй гал зогсоох хэрэгтэй.

Хэрэв энэ дайн үргэлжилбэл даамжрах эрсдэл өдөр бүр нэмэгдэнэ. Тиймээс бид нэн даруй гал зогсоож, энэ дайныг төгсгөхийг уриалж байна. Учир нь дайн үргэлжилбэл бид өдөр бүр хурцадмал байдлын улмаас эрсдэлтэй нүүр тулна” гэж хэлжээ.

Сийярто “Дайныг зэр зэвсгээр шийдвэрлэх боломжгүй нь тодорхой. Тиймээс энэ дайн хэлэлцээрээр дуусах ёстой” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу