Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байгаа билээ. 

Энэ үед бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал ирсэн гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэвлэлд дараах байр суурийг илэрхийлж байна. 

Тэрбээр “УИХ-ын чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна. Миний хувьд чуулганы хуралдааныг нээлттэй л явуулмаар байна. Гэтэл хурлын дэгээрээ хаалттай хэлэлцэх ёстой юм байна. Өчигдрийн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Дэд хорооны шийдвэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд гарсан.

Миний 16 объектыг битүүмжилсэн гэж Ерөнхий прокурор хэвлэлд ярьсан байна лээ. Надад битүүмжлээд байх тийм олон объект байхгүй. Амьдарч байгаа байр, зуслангийн байр гээд гурван л объект бий.

Би УИХ-ын гишүүн болж хотод ирээд Маршал таунд дөрвөн өрөө байр худалдаж авсан юм.  Хуучин байраа 250 саяар зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд өгдөг 50 сая төгрөгийн дэмжлэгийг аваад, үлдсэнийг нь банкнаас болон ах дүү нараасаа цуглуулж байж нэг байртай болсон. Гэтэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд л шалгаад байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу