НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Францаас Украин руу цэргийн сургагч багш нар илгээх боломжийн талаар хэлэхдээ “Эвсэл Украины нутаг дэвсгэрт цэргийн албан хаагчдыг байрлуулах төлөвлөгөөгүй байгаа ч эвслийн гишүүн орнууд Киевт “олон талын дэмжлэг” үзүүлэх эрхтэй” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Украин олон улсын хууль тогтоомжийн дагуу өөрийгөө хамгаалах эрхтэй. Бид Украинд дэмжлэг үзүүлэх эрхтэй. Холбоотнууд Украинд янз бүрийн аргаар тусламж үзүүлдэг. НАТО Украинд цэргийн хүчээ байрлуулах бодолгүй байна” гэж хэлсэн байна.

НАТО-гийн вэб сайт түүний оролцсон, Финландад болсон хэвлэлийн бага хурлыг дамжуулжээ.

Столтенберг хэлэхдээ “НАТО Украинд тогтвортой, урт хугацааны дэмжлэг үзүүлж, шаардлагатай урт хугацааны санхүүжилт олгохоор ажиллаж байна” гэжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу