Засгийн газар өнөөдөр (2024.06.06) ээлжит хуралдаанаараа Засгийн газар “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг тус тус олгохоор шинэчлэн баталсан байна.

Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгажээ.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу