“АНУ-ын эрх баригчид Украин руу 225 сая ам.долларын нэмэлт цэргийн тусламж үзүүлж магадгүй” гэж “Associated Press” өнгөрсөн Пүрэв гарагт эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Шинэ багцад HIMARS пуужингийн системд зориулсан сум, мөн агаарын довтолгооноос хамгаалах “Hawk” пуужин, “Стингер” пуужингийн систем, танк эсэргүүцэгч “Жавелин” пуужингийн систем, хуягт машин, чиргүүл, эргүүлийн завь, нураах материал, сэлбэг хэрэгсэл зэрэг багтаж буй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Израиль, Украин, Тайваньд 61 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх тухай Конгрессоос баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан билээ. Үүний дараахан Пентагон Украинд нэг тэрбум ам.долларын зэвсэг, техник илгээж байгаагаа зарласан. Дараа нь Вашингтон Киевт 400 сая ам.долларын үнэ бүхий дараагийн зэвсгийн багцыг хуваарилж байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украиныг шинэ зэвсгээр хангах нь фронт дахь байдлыг өөрчлөхгүй, харин мөргөлдөөн сунжрахад хүргэнэ” гэж нэг бус удаа онцлон хэлжээ.

Эх сурвалж: TASS, ASSOCIATED PRESS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу