ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад айлчилж буй Ираны Гадаад хэргийн сайд Абдул Рахиянтай өчигдөр (2023.3.29) уулзалт хийлээ.

“Хоёр талт харилцааны идэвхтэй орчинд сэтгэл ханамжтай байгаа, цаашид олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно. Хоёр орны засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хороо нь худалдааны хэмжээг тогтвортой нэмэгдүүлэхэд тусалж байна” гэж хоёр улсын гадаад хэргийн сайд нар  илэрхийлжээ.

Мөн “Орос, Иран хоёр орны харилцаа эерэг эрчтэй байгаад сэтгэл хангалуун байна. АНУ, түүний холбоотнууд хууль бус хориг тавьж байгаа хэдий ч хоёр орны худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж, 2022 оны сүүлч гэхэд 4.86 тэрбум ам.долларт хүрсэн нь шинэ дээд үзүүлэлт юм. Хоёр тал Иран болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг цаашид идэвхтэй ахиулахаар шийдсэн” гэжээ.

Ираны эсрэг тавьсан бүх хууль бус хориг арга хэмжээг цуцлах ёстойг хоёр тал онцлоод, “Ойрхи Дорнодын байдал сайжирч, Иран, Саудын Арабын хооронд дипломат харилцаагаа сэргээсэн тухай саяхан зарласныг сайшааж байна” гэжээ. Орос улс Ираныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болохыг дэмжиж буйгаа дахин илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу