АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “ABC News” сувагт ярилцлага өгөхдөө “Израиль Орос руу довтлох бодолгүй байсан” гэж хэлж, будилсан байна. Тэрбээр “Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху намайг сонсдог гэж би бодож байна. Тэд Орос руу.., Рафах руу довтлох бодолгүй байсан” гэж хэлжээ.

АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч Байден улс төрийн өрсөлдөгчдөө өөрийн танин мэдэхүйн чадварт эргэлзэх байдлыг байнга “бэлдэж өгдөг” бөгөөд олон нийтийн өмнө үг хэлэхдээ ч бүдүүлэг алдаа олонтаа гаргадаг билээ.

Бүгд найрамдахчууд улс орныг удирдах чадварт нь эргэлзүүлэх зорилгоор түүний эл үйлдлүүдийг “тулалдаан”-даа ашигладаг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Байден олон нийтийн өмнө үг хэлэхдээ ‘ямар нэгэн зүйл’ ашигладаг байж магадгүй” гэж хэлжээ.

Олон нийтийн X сүлжээний америк хэрэглэгчид өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Жо Байдены Цагаан ордонд хийсэн гэнэтийн мэдэгдлийг сонсоод, ихэд цочирдсоноо илэрхийлж байв.

Нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдтэй буруу харьцсан тухай тусгай өмгөөлөгчийн илтгэлийн талаар Байден тайлбар хийжээ. Энэ үеэр тэрбээр “Мексикийн Ерөнхийлөгч Сиси (Абдель Фаттах эл-Сиси бол Египетийн ерөнхийлөгч) Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд хяналтын цэг байгуулахыг хүсээгүй” гэж хэлсэн байна.

Америкийн удирдагч энэ үед Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху гэх гээд андуурсан бололтой. Үүнд Х сүлжээний хэрэглэгчид ихэд бухимдан, түүнийг “байцаан тархит”, “Гамшиг, огцор”, “Чи дуусаа, зүгээр л орхи” гэх мэтчилэн сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Эх сурвалж: ABC NEWS, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу