Хүүхдүүдээ агаарт гаргах, ууланд алхах, ноос ноолууртай харьцахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг зөвлөж байна. Өөрийн болон хүүхдүүдийнхээ биед хачиг байгаа эсэхийг тогтмол шалгаж хэвшээрэй.
Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм.
Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.
Хачигт хазуулсан үед гэрийн нөхцөлд хачгийг авах боломжтой юм. Ингэхдээ хазуулсан хэсэгтээ спирт, иод, архи зэргийг хөвөнд шингээж 2-3 минут байлгана. Дараа нь хачигний үзүүрээс чимхэж, зөөлөн эргүүлж татаж авах ёстой юм. Хачигт хазуулснаа мэдээгүй удаасан тохиолдолд тархины төв мэдрэлийн системийг гэмтээх аюултай байна.
May be an image of 1 person, tick and text that says '劇 限 ЭΡУΥП МЭНДИЙН ЯАМ Зоонозын овынсалинниыжтим World Health Organization Mongolia ХАЧИГ ХААНА ХАЗДАГ ВЭ? Хачиг нь XYH, амьтны толгойд эсвэл нимГЭн арьс бухий чихний ap хэсэг, суга, цавь, тахим, хуйс орчимд хазаж цус сорсноор халдвар дамжуулдаг. Ой мод, ΘВс ургамал ихтэй газраар явах, ноос ноолууртай харьцах уедээ тод енгийΗ битуу хувцас емсеж, биедээ хачиг байгаа Эсэхийг тоГТмол шалгаж байгаарай. 2-3 цаг тутам шалга'

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу