Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос хойш бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой.

May be an image of text

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог. Хорт хавдрын тохиолдлын 80 хувь нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна.

Шинж тэмдэг

Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар томрох тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын хоёрдугаар үед звгүй үнэр үүснэ.

Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцгийн хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээхэд хөндүүртэй байх ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаа зайлсхийх, бэлгэвч хэрэглэх. Бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал.

Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх ёстой. Мөн умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ нь бусад хорт хавдартай адилаар гэр бүлийн гишүүд сэтгэл санаагаар дэмжих, халамжлах нь маш чухал юм.

May be an image of text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу