НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих, Хотын стандартыг батлах болон эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх тэргүүтэй асуудлуудыг төлөөлөгчид хэлэлцэж байгаа юм.

Хотын стандартын дараагийн хэсэг буюу долоон бүлгийн 14 стандартын төслийг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж, батлажээ.

Үүнд

  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц” бүлгийн хоёр,
  • “Үер, борооны усны байгууламж” бүлгийн гурав,
  • “Гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт” бүлгийн нэг,
  • “Нийгмийн дэд бүтэц” бүлгийн нэг,
  • “Бие даасан инженерийн дэд бүтэц” бүлгийн хоёр,
  • “Дуу чимээний бохирдол” бүлгийн гурван стандартын төсөл багтаж байгаа юм. Мөн цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага орсон байна.

Эдгээр стандарт нь хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь болно гэдгийг хуралдааны үеэр онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадна болон дотоод орчны төлөвлөлтийг ийм байдлаар хийх, төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүд Хотын стандартын төслүүдийг дэмжиж, олонхын саналаар баталлаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу