Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллага хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг бэхжүүлэх зорилгоор аяны хүрээнд цугларсан эд зүйл, хандивын мөнгийг өнөөдөр /2023.03.30/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш-д хүлээлгэн өглөө.
Аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 42 анги, байгууллагаас 30 гаруй нэр төрлийн эд зүйл /хувцас, хүүхдийн живх, гарын саван, барааны саван, шампунь/ болон 16,258,000 /арван зургаан сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөг цугларчээ.
Арга хэмжээнд цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр нар оролцсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу