Монгол, Хятадын хилийн боомтын зургаадугаар сард түр хаах хуваарийн дагуу өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-нд түр хаах юм байна.

БНХАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу өнөөдөр (2024.06.10) тус улсын “Луут завины баяр” тохиож байгаа аж.

Түр хаах хуваарийн дагуу өнөөдөр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Бургастай-Лаоемяо, Байтаг-Улиастай, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтууд  амарч буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу