Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутан цэрэг”-ийн тоог нэмэгдүүлж, 1500-д хүргэх шийдвэр гаргасан билээ.

Эл шийдвэртэй холбоотойгоор цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог нэмэгдүүлэх, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Хөтөлбөрийн нэмэлт бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. Бүртгэл цахим болон “E-Mongolia” системээр явагдаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу