2024 оны зургаадугаар сарын 10-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна. 
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас:
10-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12,15-нд нутгийн зарим газраар, 13,14-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +18…+23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 11, 12, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу