УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.03.30) хуралдаанаар Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хаалттай хэлэлцлээ. 

Хаалттай хуралдаан 5 цаг орчим үргэлжилсний эцэст, цаасаар санал хураалт явуулснаар дуусжээ.

Чуулганы хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулган хаалттай хуралдаж дууслаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын шийдвэрээр санал хураалт явагдсан. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гэх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал дэмжигдсэн. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх нь үзсэн байна. Нийт 65 гишүүн санал хураалтад оролцсон. Таван гишүүн томилолттой яваа юм билээ. Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л саналаа өгсөн. Ер нь санал хураалтыг нээлттэй явуулчихмаар байгаа юм” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу