Өнөөдөр (2024.06.11) болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

08:30 ЦАГТ:

Шүүхийн ерөнхий зөвлөлд сэтгүүлчдэд шүүхийг сурвалжлах хөтөч, улс төрчид зориулсан гарын авлага танилцуулах, шүүхийн салбарын мэдээллийг олон нийтэд хүргэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгох сургалт, уулзалт болно.    

08:30 ЦАГТ:

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Да.Ганболдын “Үндэсний эвсэл”-ээс сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно. Утас: 9111-7815, 9900-7925.

11:00 ЦАГТ:

“ЗМ”-ний мэдээллийн төвд Үндэсний баялгийн санг дэмжиж уул уурхайн салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

11:40 ЦАГТ: 

“Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсрол судлалын магистр А. Найгалмаа “Монгол Улс 361 жилийг товчилсон хурдтай хөгжих үндсэн гурван боломж, шийдэл” -ийн талаар танилцуулж, сонгуульд нэр дэвшигч нарт хандан уриалга гаргаж буйгаа мэдээлнэ.

13:00 ЦАГТ:

МҮХАҮТ-д “Бизнесийн сэргэлт” P-MBA (Personal MBA) сургалтын хөтөлбөрийн III элсэлтийн хичээл онлайн болон танхимаар зэрэг эхэлнэ. Утас: 9907-7127.

15:00 ЦАГТ:

МҮХАҮТ-ын Их танхимд Монгол-Лаосын бизнес уулзалт болно. Утас: 7727-7070.

БУСАД

-“Органик Монгол Хөтөлбөр”, Гидропоник тариаланчдын мэргэжлийн холбооноос 21 аймагт зохион байгуулж буй хүнсний ногоочдод зориулсан танилцуулга, нээлттэй өдөрлөг 6-р сарын 11-нд Сүхбаатар аймагт, 12-нд Дорнод аймагт тус тус болно.

-УИХ-ын сонгуульд оролцож буй намуудын сурталчилгааны нээлт аймаг, дүүргүүдийн төвд болно 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу