“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм.

Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч бүртгүүлсэн байна.

Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болох ажээ.

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж бУй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу