Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоо хоног бүр зохих хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа нэмэлтээр зохион байгуулж байгаа билээ.

Энэ долоо хоногт дараах байршлуудад нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байгаа аж. Килограмм тутмын үнийн хувьд хонины мах 8900 төгрөг, үхрийн мах 11350 төгрөг, ямааны мах 6700 төгрөгөөр тус тус борлуулагдаж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу