Аялал, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан ард, иргэд хөдөө, орон нутгийг зорих нь ихэсдэг. Тухайн газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Онцгой байдлын ерөнхий газраас болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед гурван үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж, суулган ашиглахыг зөвлөв.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программ ашиглан, 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломж бүрддэг байна.

“what3words” апплейкшныг ашиглах заавар

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу