Ачааны онгоцны дугуй хагарсны улмаас Инчоны нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг түр хугацаагаар хаасан байна.

Сөүл хотын баруун хэсэгт орших, “Инчон” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлага “Мягмар гарагт, онгоцны буудал руу буцаж ирсэн ачааны онгоц механик гэмтлийн улмаас буухдаа дугуй нь хагарч, хөөрөх зурвасын зарим хэсгийг түр хугацаагаар хаагаад байна” гэж мэдэгджээ.

“Incheon International Airport Corp” мэдээлэхдээ ‘АНУ-д төвтэй “Atlas Air” компанийн ачааны онгоц Инчоны нисэх онгоцны буудлын гуравдугаар зурвасаас 05:03 цагт Анкориж руу хөөрсөн. Гидравлик системд нь асуудал гарсны улмаас хоёр цагийн дараа буцаж нисэж ирсэн’ гэж мэдээлсэн байна.

Тус корпорацаас мэдээлснээр, онгоц хөөрөх үед онгоцны дугуйн хэсгүүд унаж, газардах үед дугуй нь хагарсан нь тогтоогджээ. Инчоны нисэх онгоцны буудлын нэгдүгээр зурваст дугуй солих ажил хийгдэж, өдгөө агаарын тээврийн газрын гэрлийн систем гэмтсэнийг засварлаж байгаа аж.

Засварын ажиллагааны улмаас нислэгийн нэгдүгээр зурвасын ажиллагааг түр хугацаагаар зогсоосноор агаарын хөлгүүдийн нислэг саатжээ. Хагарсан дугуйны хэлтэрхийнүүдийг цуглуулахын тулд гуравдугаар нислэгийн зурвасыг мөн хэсэг хугацаанд хааж, өглөөний 08:35 цагаас дахин хэвийн горимоор ажиллуулж эхэлсэн байна.

Тус корпораци “Засварын ажил 11:00 цагт бүрэн дуусна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу