Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа сүүлийн өдөр тус улсын соёлын төвд зочилж, уламжлалт байт харваа сонирхон, харваж үзсэн байна.

Тус улс эрхэм зочдодоо хүндэтгэл үзүүлэн, Монголын эзэнт гүрний үеэс уламжлан ирсэн үндэсний баярын нэг хэсэг болох бэсрэг наадам хийжээ. Энэ үеэр Беларусийн төрийн тэргүүн нум сумны харваа үзэж сонирхсон байна.

Лукашенко ч оролдлого хийж, эхний сумаа тавин, 75 метрээс дээш харважээ. Беларусийн Ерөнхийлөгч Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд, Эрхүү хотод хүрэлцэн ирсэн байна.

Лукашенко өмнө нь мод хагалж “үзүүлж” байжээ. Өдгөө 69 настай, төрийн тэргүүний Беларусь улсад үйлдвэрлэсэн сүхийг өөрийн биеэр туршиж үзэж буй дүрс бичлэгийг “Pul First” Telegram суваг нийтэлжээ. Беларусийн удирдагч дотоодын үйлдвэрлэсэн сүх муу биш ч сайжруулах зүйл байгааг тэмдэглэсэн байна.

Лукашенког Витебск мужийн Орша хотын Легмаш үйлдвэрт ажиллах үеэр Беларусь улсад үйлдвэрлэсэн сүхүүдийг үзүүлжээ. Дараа нь тэрбээр “Газар нутгийн тэн хагас нь ой модоор бүрхэгдсэн улс атлаа сүхээ өөрсдөө хийж чадахгүй байгаа нь ичмээр зүйл юм” хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу