Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш жил бүр тасралтгүй эрхлэн гаргаж буй “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгааны тайлан 25 дахь жилдээ уншигчдын гарт хүрч байна.

Энэхүү судалгаа нь хэвлэл мэдээллийн салбарын статистик суурь мэдээлэлд тулгуурлан, Монголын хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн хэлэлцэх, салбарын түүхийг бичихэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Тайланд багтсан мэдээлэл нь хэвлэл мэдээллийн шинжээч, эксперт, сэтгүүлч, оюутан болон хэвлэл мэдээлэлтэй харилцдаг хэн бүхэнд хэрэгцээтэй байж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.

2023 оны байдлаар Монголд нийт 434 мэдээллийн хэрэгсэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буйгаас 186 нь мэдээллийн сайт, 111 нь телевиз юм байна. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн тухайд 11 хувь нь төрийн байгууллага, 13 хувь нь төрийн бус байгууллага бол 75 хувь нь хувийн байгууллага ажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу