Монгол Улс “Төсвийн нээлттэй байдлын судалгаа”-нд 9 дэх удаагаа оролцжээ. 2023 оны олон улсын судалгааны дүнгээс харахад, Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байгаа аж.

Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 62-ыг авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 19 авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 80 оноогоор үнэлэгджээ.

Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм.

Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 19 оноо авчээ. Энэ нь манай улсын Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу