УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.03.30) нэгдсэн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Аж ахуй нэгжийн өсөлт гэдэг бол улс үндэстний эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой байдаг учраас олон улсад энэ чиглэлийн эрх зүйн орчин, бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх боломжууд, хэрэгжилтийг хангах арга механизм тогтолцоо маш сайн бүрдсэн байдаг. Эмэгтэйчүүдийн бизнест хөрөнгө оруулснаар тухайн улсын эдийн засгийн өсөлтөд маш том түлхэц өгдөг гэдэг нь ч судалгаагаар нотлогдсон. 

Манай УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилга гаргаад тодорхой эрх зүйн орчин бүрдүүлж байгаа боловч яг эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа бизнест дэмжлэг үзүүлэх асуудлыг бодлогын түвшинд гаргаж хараахан чадахгүй байна. 

Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмждэг төрийн бүтэц байгуулж, энэ хуулийн хэрэгжилтийг гүйцэтгэх ажлыг эзэнтэй болгосноор жинхэнэ утгаараа үр өгөөжөө өгнө.

Нэн ялангуяа цар тахлын дараах үеийн хямрал бүрэн арилаагүй байгаа энэ цаг үед бид энэ хууль баталж, эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхүйц хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бизнесийн салбарт ажиллаж байсан хүний хувьд би нөхцөл байдлыг маш сайн мэдэж байна. 

Одоо бол манай улсад энэ төслийг хэрэгжүүлэх бүтэц, бүүрэлдэхүүн хангалтгүй байгаа. 

ХНХ-ын яаманд Хөдөлмөр эрхлэлтийн сан гээд нэг бүтэц байна. Хүнс хөдөө аж ахуйн яаманд ЖДҮ-ийн хөгжлийн агентлаг гээд нэг газар байна. Ийм хоёрхон бүтцээр Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийг хөрсөн дээр нь буулгаж, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрлөлтийн асуудлыг бүхэлд нь шийдвэрлэхэд учир дутагдалтай” гэлээ.  

Видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу