2024 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.

Монголын буудлагын спортын холбооноос мэдээлснээр, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

10 м-ийн Хийн гар буу эрэгтэй дасгалд,
“Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Э.Даваахүү 588/240.8 оноогоор Алтан медаль,
Орхон аймгийн тамирчин. Спортын дэд мастер Г.Батхишиг 557/228.6 оноогоор Мөнгөн медаль,
“Хилчин” спорт хорооны тамирчин, Спортын мастер Ш.Буянзаяа 580/212.3 оноогоор Хүрэл медаль хүртлээ.
10 м-ийн Хийн гар буу Эмэгтэй дасгалд
Сонгинохайрхан дүүргийн тамирчин, ОУХМ Ц.Анударь 565/241,2 оноогоор Алтан медаль,
“Хүч” спорт хорооны тамирчин, МУГТ Ц.Мөнхзул 565/231,9 оноогоор Мөнгөн медаль,
“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Баярмаа 563/212,7 оноогоор Хүрэл медалийн эзэн болжээ.
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу