Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Парисын Олимпод 10 жинд зодоглох эрхээ авсан. Жин тус бүрд барилдах жүдочдын нэр тодорчээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд буюу 13 хоногийн дараа Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орнуудыг танилцуулна.

Монгол Улсаас эрэгтэйчүүдийн

60 кг-ын жинд Э.Ариунболд,

66 кг-ын жинд Ё.Басхүү,

73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр,

-100 кг-ын жинд Б.Гончигсүрэн,

+100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.

эмэгтэйчүүдийн

48 кг-ын жинд Б.Баасанхүү,

52 кг-ын жинд Л.Сосорбарам,

57 кг-ын жинд Л.Энхрийлэн,

-78 кг-ын жинд О.Хүслэн,

+78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм.

Холбооны удирдлагууд болон шигшээ багийн дасгалжуулагч нар тэмцээний 66 кг-ын жинд  гавьяат тамирчин Ё.Басхүүг сонгосон бол 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртлийн улмаас өнжиж, түүнийг олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр орлохоор болсон билээ.

Монголын шигшээ багийн жүдочид өдгөө Хөх хотод 20 хоногийн турш Олимпын бэлтгэлээ базаасны дараа “Баянгол Ресорт”-д сэргэлтийн бэлтгэлд хамрагдах юм.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу