Зуны зургаа, долдугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагаануудын мэдээллийг хүргэж байна. 

Зургаадугаар сард

14-16-нд “Asia folk-2024” Азийн хотуудын урлаг, гар урлалын наадам болно.
22-23-нд Улаанбаатар хотноо волейболын олон улсын тэмцээн,
22-29-нд Өмнөговь аймагт “Монгол говь” 225 км-ын олон улсын, олон өдрийн гүйлтийн тэмцээн,
27-30-нд Бодибилдинг фитнесийн Ази тивийн аварга шалагруулах тэмцээн,
28-30-нд “Улаанбаатар их дуулга-2024” гранд слам тус тус болно.

Долдугаар сард:

1-5-нд “Этүгэн-2024” олон улсын контемпорари арт фестиваль,
1-5-нд “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн,
1-27-нд Архангай аймагт АРА фестиваль,
9-15-ндБаян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Дундговь-Улаанбаатарт “Торгоны зам-2024” олон улсын авто ралли,
Улаанбаатарт U15. U20 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
4-7-нд Улаанбаатарт “Play time” олон улсын хөгжмийн наадам,
8-9-нд Монголын Эдийн засгийн чуулган-2024,
26-28-нд Булган аймагт “Бүх дэлхийн Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам,
22-нд чөлөөт нислэгийн “Азийн цом-2024” тэмцээн,
20-27-нд Монгол туургатан олон улсын хүүхдийн Х наадам,
Улаанбаатарт Олон улсын харваачдын тэмцээн тус тус болно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу