Монгол Улсын иргэд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм.
Хэрэв визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юаний мөнгөн торгууль оногдуулдаг аж. Энэ нь монгол мөнгөн дэвсгэртээр тооцвол 250 мянга гаруй төгрөг юм.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байгааг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу