АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй эвтэй байсан. Учир нь “Хүчирхэгтэй харьцах нь сул дорой нэгэнтэй харьцахаас илүү хялбар байдаг” гэж хэлжээ.

Трамп Youtube-ийн Impaulsive сувагт ярилцлага өгөхдөө Оросын Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байсан тухай асуултад хариулжээ. Америкийн удирдагч асан “Би тэднийг маш сайн хүмүүс гэж бодож байна” гэж хэлсэн байна. Тэрбээр Оросын хамтрагчтайгаа хатуу ширүүн харьцаж байснаа ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан “Би сул дорой хүмүүстэй тийм ч сайн ойлголцдоггүй. Хүчтэй хүмүүстэй харилцаа тогтооход хялбар байдаг нь инээдтэй юм” гэж хэлсэн байна.

Путин өнгөрсөн хоёрдугаар сард Такер Карлсонд ярилцлага өгөхдөө Трамптай “сайн харилцаатай”-гаа хэлсэн. Оросын төрийн тэргүүн зургаадугаар сарын эхээр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Киевийн талаарх АНУ-ын бодлогод өөрчлөлт орох эсэхэд шууд хариулт өгч чадаагүй байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу