2024 оны тавдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өнгөрсөн тавдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байжээ.

2024 оны 5 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.90 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу