Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко эрчим хүчний салбарын уналтаас зайлсхийхийн тулд эрх баригчид яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

YouTube сувагт нийтлэгдсэн дүрс бичлэгт тэрбээр “Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол өвлийн улиралд эрчим хүчний салбар элгээрээ хэвтэнэ” гэж ярьсан байна. Үүний зэрэгцээ тэрбээр өөдрөг үзэлтэй хэвээр байгаа бөгөөд гамшгаас зайлсхийж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ.

Порошенко “Өвлийн улиралд хоногийн 24 цагийн дөрөвд нь л цахилгаан эрчим хүчтэй байна. Өнөөгийн нөхцөл байдал украинчуудыг олноороо эх орноо орхин явахад түлхэц болно” гэж санал бодлоо хуваалцсан байна.

Украинд эрчим хүчний системийн байгууламжид их хэмжээний гэмтэл учирсны улмаас тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цаг тутам цахилгаан тасалж байгаа аж.

Дээд Радын депутат Алексей Кучеренко “ОХУ-ын зэвсэгт хүчний цохилтын улмаас Украины дулааны цахилгаан станцуудын 90 орчим хувь нь ажиллахаа больсон” гэж  мэдэгджээ.

Эх сурвалж: VESTI, URA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу