Өнгөрсөн, одоо, ирээдүйн монгол хүний тухай, бидний үнэт зүйл, бахархал чухам хаана оршиж буй талаар хэлэлцүүлгийг энэ амралтын өдөр өрнүүлэх гэж байна. Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, Хүүхдийн номын зураач Б.Төрмөнх, МУБИС-ийн багш, тууль судлаач Б. Нанжид, Олон улсын дунд сургуулийн багш Б.Дэнзэндолгор, Шинэ монгол сургуулийн багш Д.Долгорцэцэг нар оролцоно.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр “Монгол хүн” цувралын номууд хямдралтай үнээр худалдаалагдана. Ташрамд дурдахад энэхүү хэлэлцүүлэг нь Монсудар хэвлэлийн газраас жил бүрийн 6-р сард хэрэгжүүлдэг “Зуны номтой өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Мөн энэхүү үйл ажиллагааны дараа хүүхдийн номын зураач Б.Төрмөнхтэй хамт зуны нэгэн оройн чимээг бүтээлчээр мэдэрч, түүнийгээ зурагт номын зохиол болгох, зурах арга хэмжээ болох юм. Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцийн зураач Б.Төрмөнхийн  “Монголын нууц товчоон, Монгол хүн: Д.Нацагдорж, Монгол хүн: О: Намнандорж, Догшин ноён хутагт Данзанравжаа” зэрэг бүтээлийг та бид мэднэ.
No photo description available.
Зуны дулаан оройг их хотод өнгөрүүлэхдээ тав тух, шинэ соргог бүхнийг эрэлхийлэгч та бүхэнд энэхүү арга хэмжээг санал болгож байна. Та арга хэмжээнд хүүхэдтэйгээ, найзтайгаа хүсвэл ганцаараа ч ирж болно. Учир нь уг эвентэд сэтгэл хөдлөм зурагт ном сонсонгоо дарс шимж болох юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу