М.Бадарчийн Улсын арслан цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгохоор болоод буй.

Үүнтэй холбоотойгоор маргааш буюу Даваа гарагийн 10.00 цагт өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд болох ажээ. Тодруулбал,

  • Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН,
  • Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож УЛСЫН ХАРЦАГА,
  • Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож УЛСЫН ЗААН,
  • Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож УЛСЫН АРСЛАН цол хүртээж, Улсын аварга Оргихын Хангайд “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг олгох юм.

Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу