Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр (2024.06.17) 11:00 цагт Үндэсний статистикийн хорооны  байранд танилцуулна. Бид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний таван сарын голлох үзүүлэлтүүдээс онцолж байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 (42.1%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, 3.6 (42.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Гадаад худалдаа, бараа эргэлт. Монгол Улс 2024 оны эхний 5 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
May be an image of text

Аж үйлдвэрийн салбар Нийт үйлдвэрлэл өмнөхоны мөн үеэс 15.9 хувиар өсч, 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (15.9%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 1.4 (18.1%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 246.5 (10.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (18.1%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.4 (46.0%) их наядтөгрөгөөр,бусад ашигт малтмал олборлолт 37.9 (44.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, чулуун нүүрс, төмрийн хүдэр, мөнгөний баяжмал, баяжуулсан нүүрс, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ өмнө хоны мөн үеэс 5.2 хувиас 2.1 дахин өсчээ.

May be a graphic of 1 person, floor plan, map and text

Цэвэршүүлээгүй алт, газрын тос 11.3–11.7 хувиар буурсан байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, металл бэлдэц, ноолууран сүлжмэл эдлэл, цемент, нүүрсэн шахмал түлш, шохой, ус, ундаа жүүс, самнасан ноолуур, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.5 – 80.2 хувиар өссөн байна.

Цэвэр спирт, гурил, катодын зэс, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.8–31.7 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оныэхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (17.5%) их наяд төгрөгөөр өсөв. Үүнд:

Уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 2.9 (20.8%) их наяд төгрөгөөр, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 72.2 (8.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.9 (20.8%) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 2.1 (26.5%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 838.8 (15.8%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 7.4 (4.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 (28.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 4.9 (35.1%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8 (25.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
May be an image of text
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 5 сарын байдлаар 2351 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 393 (20.1%)-аар өссөн байна.
May be an image of text that says 'ស្ញិត УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO тохиолдсон АЮУЛТ узЭГдэл, осол, 2024 ዐዘ н Ний 5сары Хуний γйл ажиллагаатай холбоотой осол байдл aap Объектын туймэр 1 484 Биологийн Биологийнгаралтай гаралтай аюулт узэгдэл Цас, шаварт суусан 276 Галзуу 1 Усны осол 29 Мялзан Теерсен сураггуй болсон 100 Боом 5 Ус, цаг уурын гаралтай аюулт узэгдэл Хонины цэцег евчин 40 Yep 110 Геологийн Геологийнгаралтай гаралтай аюулт узэгдэл Их хэмжээний цас орсон 19 Газар хедлелт 44 Хучтэй салхи, шуурга 33'
May be an image of ‎map and ‎text that says '‎1ី ح УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO ЦАГ УУРЫН УЗУУЭЛТ, цаг УУрЫ станцын байошлао, 2024 оны 5 5Д ду уг ар серд Унэмлэхуй их температур Унэмлэхуй бага температур 37.4℃ Баянхонгор аймгийн Шиножинст сум -7.1°c Баян-елгий Баян аймгийн Алтай CyM Цасан бурхуулийн унэмлэхуй зузаан 1 /CM/ Салхины унэмлэхй их хурд ХеВсг ΘЛ аймг ИЙн Ренчинлхумбэ сум 28 /M/c/ Увсаймгийн ИН Увс Аймг Завхан CyM Шороон шуургатай едрийн TOO Цасан шуургатай едрийн тоО 12 Дорног овь аймг Дорноговьаймгийн ИЙн ХеВсг Θл сум 2 Дорнод од аймг Ийн Ма гад сум‎'‎‎
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу