Өнөөдөр (2024.06.17) болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09:00 ЦАГТ:

СТӨ-нд МУИС-ийн 79 дэх удаагийн эрдмийн баярын ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 9458-2204.

10:00 ЦАГТ:

Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно. Утас: 8888-4463.

11:00 ЦАГТ:

ҮСХ-нд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

11:00 ЦАГТ: 

МАН-ын төв байрны гадна АН-ын Дэд дарга И.Мөнхжаргал Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шударга сонгууль зохион байгуулахыг шаардаж, мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 ЦАГТ: 

“Гэр хороолол-хөгжлийн нам”-аас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалж худлаа амлалт өгч буй улс төрчдийн талаар мэдээлнэ.

12:00 ЦАГТ: 

“Офицер” хорооллын захиалагчид баригдсан байрандаа орж чадахгүй байгаа талаараа мэдээлнэ. 

-Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Моушин Монголиа-2024” наадам үргэлжилж, тайлан тоглолтоо “Улаанбаатар” театрын тайзнаа тоглож байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу