Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж ГССҮТ-д гуравдугаар сарын 08-наас хойш хэвтэн эмчлүүлж байсан Ц.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхээр болсон билээ. Хүүгийн эмчилгээний зардалд 61 сая төгрөгийн хандив цугларснаар эмчилгээ хийлгэх эмнэлэг рүүгээ урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн байна. Улмаар хүү аавын хамтаар өчигдөр Туркийн Истанбул хотыг зорьж, эмнэлэгтээ хэвтжээ. Хүү өнөөдөр тархины хагалгаанд орох юм байна. 

Хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 150 сая төгрөг шаардлагатай бөгөөд хүүд зориулан нийтийн болон рок попын дуучид, уран бүтээлчид “Амьдрал бэлэглэе” тоглолтыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр UB Palace-ийн Концертын их танхимд зохион байгуулахаар болжээ.   

1 сэтгэгдэл

  1. Тэр муу яргачинг цаазлаад өгдөг ч болоосой, эсвэл хүүг яасан, яг тэгж шийтгэх юмсан. Манай хууль, хяналт, төр засаг тогтолцоо нэг л биш ээ. Мөн амьдарч байгаа хүмүүс нэг бишээ. Монгол үндэстэн мөн үү, сүүлийн 30 жил л лав хятадын эрлийз хурлийз, тэдний үр сад төрд гараад ёстой замбараа алдлаа. Саяхан мөн монгол эмэгтэйг дээрэмдэж, хүчиндээд, айлган сүрдүүлж байр энэ тэрийг нь авсан гм хачин юм их хийдэг боллоо. Энэ хүмүүс хятадуудыг ингэж чадахгүй байгаа нь хятад хүн монголд ямар их хамгаалалт сайтай, ямар их баялагыг минь хүртэж монголчуудыг хэн ч биш болгож байна даа гэж бодогдохоор хүргэж байна. Монголын төр засаг мөн үү, мөн бол ажиллаач гэж л гуймаар байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу