УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн (2023.03.31) хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлийн талаар тодруулахад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Эрдэнэсийн санд уран баримал болон уран зураг хадгалдагдаггүй. Анх 1984 онд үүсгэн байгуулагдахдаа үнэт металл эрдэнэсийн зүйл хадгалахаар зохицуулсан. Уран зураг, уран барималын тухайд урчуудын эвлэл болон бусад музейд байгаа. Эрдэнэсийн сан өөрсдийн үзмэрийн танхимтай. Тус танхимд олон нийтэд үзмэрээ дэлгэдэг. Мөн Чингис хаан музейтэй гэрээ байгуулсны үндсэн дээр Эрдэнэсийн сангийн хосгүй үнэт үзмэрүүдийг тус музейд дэглэн байршуулан олон нийтэд үзүүлж байгаа.

Эрдэнэсийн санд нийт нэг их наяд төгрөгийн үнэт зүйл, үзмэр байгаа. Үзмэрийн тооллогыг жил бүр хөндлөнгийн аудитын байгууллага хийж гүйцэтгэдэг. Сангаас ямар нэгэн хэлбэрээр түүх соёлын хосгүй үнэт зүйлс алдагдаагүй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу