Израилийн зэвсэгт хүчин (IDF) Ливанаас тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн сэжигтэй байг саатуулсан талаар мэдээлжээ.

Ливаны талаас Даваа гаргийн өглөө Израилийн хойд хэсэг, далайн дээгүүр сэжигтэй агаарын бай хил давсныг агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтай амжилттай саатуулсан байна.

Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас “Протоколын дагуу агаарын довтолгооны дохиолол дуугараагүй” гэж мэдэгджээ. Үүнээс гадна тус улсын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд Ливаны өмнөд хэсгийн Аль-Тайба хотод гурван удаа цохилт өгсөн байна.

Газын зурваст өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд ХАМАС зэвсэгт бүлэглэл Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрсний улмаас хилийн суурингийн оршин суугчид амь үрэгдэж, 200 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан барьцаалагдсаны дараа Ойрхи Дорнодын байдал эрс муудсан.

ХАМАС энэхүү халдлагаа “Израилийн Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг явуулж буй үйлдлийн хариу” гэж нэрлэсэн. Израиль Газын зурвасыг бүрэн бүслэн хааж байгаагаа зарлаж, тус зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Израилийн Ерөнхий сайд Нетаньяху өмнө нь “Израиль болон ХАМАС хоорондын дайн 2025 он хүртэл үргэлжилнэ” гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: TASS, GAZETA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу